Байгальд түшиглэсэн спортоор хичээлэлцгээе!
Бүртгүүлэх Худалдаа үзэхМанай клуб гүйлт, уулын гүйлтийн эвэнтүүд , рафтинг, SUPboard аялал, морь завь хосломол аялалууд болон сургалт, тэмцээнийг зохион байгуулдаг.
Манай Клубын нэр Run&Raft Клуб . 2023 оноос эхлэн үйл ажиллагаагаа идэвхтэй явуулсаар байна. Бид та бүхнийг байгальд түшиглэсэн спортоор хичээллэхийг уриалдаг билээ.
Яагаад заавал ГҮЙЛТ БА СЭЛҮҮРТ ЗАВЬ гэж?
Бид гүйхдээ зөвхөн өөртэйгөө ажиллаж, дотоод ертөнцөө таньдаг. Тэгвэл усан дээр эрч хүчний багийн спорттой хослуулбал ямар үр дүн гарах бол?
-Рафтинг, Каяк, SUP нь зөвхөн хөгжилтэй аялал биш, хүний хамгийн бага хөдөлгөөнтэй байдаг дээд мөчдийн булчингуудыг дээд цэгт нь хүртэл ажиллуулдаг шинжлэх ухаанч спорт юм.
Байгуулагдсанаас хойш нийт 99 event зохион байгуулж дунджаар 300 цагын усан дээрх аялал хийжээ. Нийт хүнээр бодвол 8000 орчим КМ аялжээ.
Нийт 80 гишүүнтэйгээс жилд идэвхтэй 40 орчим гишүүд тогтмол завиар аялаж байна.
☎ 98088098, 99108552,88090678,86028098
✉ info@runraft.mn, runandraft@gmail.com




Маршалын гүүрний баруун талд рашаан дээр 08:00 цагт цуглаад ирсэн машиндаа хуваагдаж суугаад рафт хийх газар болох Улаан гүүрлүү явна. Замын урт 7км Анхаарах зүйлс ✨Солих хувцас, усны гутал ✨Нарны шил ✨Уух зүйл бэлдэж ирэх Клубын гишүүн бус бол төлбөр 50,000 Холбогдох дугаар 88090678 , 86028098
Дэлгэрэнгүй